Компьютер ланд баруун хойно 26 р байр Electronic Parts
Хүргэлтийн үйлчилгээ таны цагийг хэмнэнэ
×
Cityepress Cargo
Таны хайж буй бүтээгдэхүүнүүд манай сайтад байхгүй бол доорх хайлтыг ашиглан taobao-с шууд хайлт хийнэ үү.

Энэхүү хичээлээр USB HID болон багтаамжийн touch мэдрэгч, Scratch ашиглан хэрхэн орилдог ургамал хийх талаар танилцуулах болно.

1-р алхам - Хэрэглэгдэх зүйлс

  1. Arduino Micro
  2. Android Micro USB
  3. Ургамал
  4. 10Мега Оммын эсэргүүцэл
  5. Breadboard
  6. Breadboard-ны холбогч утас

2-р алхам - Arduino IDE-д нэмэлт сан суулгах

Интернетээс өөрт хэрэгтэй байгаа сангийн функцаа татан авсан боловч яаж ашиглах хаана хуулах талаар мэдэхгүй байна уу? 

Тэгвэл та дагаад хийгээрэй та эхний ээлжинд өөрт хэрэгтэй сангийн функцаа татаж авч задлана.

C:\Users\***\Documents\Arduino\libraries\ замаар Arduino IDE-н хэрэглэгчийн нэмэлт сангийн функц байрлах libraries хавтаст шинээр татаж авсан сангийн функцаа хавтастай нь хуулж өгнө. Сангийн функц зөв хуулагдсан бол сангийн функц маань ихэвчлэн өөрийн гэсэн жишээтэйгээр орж ирсэн байна. 

Энэхүү хичээлд хэрэгтэй санг эндээс татаж суулгана уу: http://www.mediafire.com/file/b7gtzaqetsejwz5/libraries.rar

3-р алхам - Scratch суулгах

Scratch нь MIT-гаас гаргасан алгоритмд суурилсан код бичих зориулалттай програм юм. 

Scratch-г татах: https://scratch.mit.edu/download

  1. Adobe Air-г татаж авч суулгана
  2. Scratch Offline Editor-г татаж авч суулгана

Дээд зурган дээр байгаачлан Control цэснээс When * key pressed -г гаргаж тавин left arrow сонгоно. 

Sound цэснээс play sound * until done-г гаргаж холбон Sounds хэсгээс scream female дууг оруулна.

4-р алхам - Холболт

Зургын дагуу холболт хийхэд болно.

5-р алхам - Програм

human_sensor.onRawValueChange() - програмд мэдрэгчийн утга өөрчлөгдөх бүрт true болох функц

human_sensor.getRawValue() - мэдрэгчийн утга энэхүү кодод мэдрэгчийн утга 200-аас дээш гарсан тохиолдолд Keyboard- ны зүүн сумыг дарахаар тохируулж өгсөн

Кодыг эндээс татна уу: http://www.mediafire.com/file/85scjldpjeibf98/HumanPlant.ino

6-р алхам - Ажилуулах

Энэхүү орилдог цэцэг маань Scratch дээр зүүн сумыг дарахад орилж дугарна үүнийг Arduino USB HID ашиглан програмчилж цэцэгтэй холбож өгсөн байгаа. Scratch-руугаа орж Scratch дээрх алгоритмыг угсарсаны дараагаар цэцгэнд хүрэхэд дугарч ажиллаж эхлэх болно.

Холбоотой бүтээгдэхүүнүүд

Cart

Сагсанд амжилттай орлоо