Компьютер ланд баруун хойно 26 р байр Electronic Parts
Хүргэлтийн үйлчилгээ таны цагийг хэмнэнэ
×
Cityepress Cargo
Таны хайж буй бүтээгдэхүүнүүд манай сайтад байхгүй бол доорх хайлтыг ашиглан taobao-с шууд хайлт хийнэ үү.

Ус нь хүний цангааг тайлахаас гадна арьс хуурайшихаас хамгаалах, биеэс хорт бодисыг гадагшлуулж цэвэрлэх, өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм. Хүн хоолгүй 7 хоног болж чадах ч усгүй 3 хонож ч чадахгүй. Энэхүү хичээлээр би компьютер дээр суугаа ажил эрхлэдэг хүмүүст зориулан ус уухыг сануулах боломжтой USB төхөөрөмжийг хэрхэн хийх аргатай танилцуулъя.   

1-р алхам - Хэр хэмжээний ус уух ёстойгоо тодорхойлох

Дээр дурьдсан хуваарь бол ерөнхийдөө биеийн алдсан шингэнийг нөхөх, цангааг гаргах, эрүүл саруул байхад зориулагдсан хуваар юм. Харин та тууштайгаар энэхүү хуваарийн дагуу уухыг зорьж дадлагжих юм бол яваандаа ус уухыг хүсдэг болох болно. Бөөрөнд илүү ачаалал өгнө гэж бүү санаа зов, бөөрний үйл ажиллагаа харин ч бүр илүү сайн байх болно. Магадгүй эхлээд та илүү ихээр шээх тохиолдол гарах байх, гэхдээ бие махбодь удахгүй дасан зохицож та илүү эрч хүчийг мэдрэх болно.

2-р алхам - Хэрэглэгдэх зүйлс

  1. Arduino Micro
  2. Android Micro USB

3-р алхам - USB HID гэж юу вэ?

USB HID гэдэг нь USB-н Human Interface Devices буюу хүнтэй харьцах төхөөрөмжүүд үүнд Mouse, Keyboard, Joystick гэх мэт төхөөрөмжүүд багтдаг. Энэхүү хичээл дээр Arduino Micro-г USB HID болгон ашиглаж Keyboard дээрх товчны хослолыг дарахаар програмчилж ашиглана.

4-р алхам - Програм

Энэхүү код дээр millis() функц буюу миллисекундын таймерыг ашигласан байгаа энэ нь давталтын функц болох loop() функц хэдэн миллисекунд үргэлжилж буйг хэмжинэ. 

 Keyboard.press - Keyboard дээрх товчлуурыг доош дарах

 Keyboard.releaseAll(); -Keyboard дээрх товчлуураас гараа салгах буюу Keyboard-ны товчлуур буцаах функц юм

Ус уух цагийг уртасгахын тулд яах вэ?

int OnTime = 30000; -ын утгыг өөрчилөх 30000 миллисекунд буюу 30 секунтаар тохируулсан байна.

Код татах: http://www.mediafire.com/file/827j75jvv4rh9aa/WATERSENSOR.ino

5-р алхам - Тест

Та өөрийн хүссэн хугацаагаар тохируулж туршаарай. :D Linux, Mac -тай хүмүүс Sorry шүү өөрсдөө учраа олоорой :D 

Cart

Сагсанд амжилттай орлоо