Компьютер ланд баруун хойно 26 р байр Electronic Parts
Хүргэлтийн үйлчилгээ таны цагийг хэмнэнэ
×
Cityepress Cargo
Таны хайж буй бүтээгдэхүүнүүд манай сайтад байхгүй бол доорх хайлтыг ашиглан taobao-с шууд хайлт хийнэ үү.

Мультиметр нь Дижитал болон Аналог гэх 2 төрөл байдаг. Энэ багажаар гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, транзистор, градус, багтаамж болон диодыг хэмжих боломжтой. 

Дижитал мультиметрыг сонгон авахдаа Auto power off гэсэн буюу ашиглаагүй тохиолдолд хэсэг хугацааны дараа өөрөө  автоматаар унтардагийг нь авахыг зөвлөж байна. Автоматаар унтардаггүй мультиметрыг асаалттай хаясан тохиодолд дараа хэрэглэх үед батарей нь дууссан байх нь элбэг. Дижитал мультиметр нь ихэвчлэн 20А, мА, СОМ, V Ohm гэсэн 4 оролтын хэсэгтэй байдаг.

СОМ-Соммоn буюу газардуулга хар утас орно.


20А-гүйдэл хэмжих ба дээд хязгаар нь 20А


мА-гүйдэл хэмжих ба дээд хязгаар нь 0,2А


V Ohm-хүчдэл, эсэргүүцэл, транзистор, диодыг хэмжинэ.

Гүйдлийг хэмжихдээ цуваа залгаж харин хүчдэлийг хэмжихдээ зэрэгцээ залгаж хэмжинэ. Гүйдэл хэмжигчийн Fused буюу гал хамгаалагчтай хэсгийг нь буруу холбож шатаасан бол 250Вольт 0,5Амперийн гал хамгаалагчийг солидог. Харин Unfused хэсгийг ажиллагаагүй болгосон бол дотор нь байгаа нэг зэс утас салдаг. Хүчдэлийн хэсгийг шатаасан бол мультиметр бүрээс хамаарч өөр өөр элемент шатах боловч ихэвчлэн 47 микро Фарадын конденсатор шатдаг.

 

Мультиметрын хэрэглээ:  Хэрэглэхдээ

  • №0 Мультиметрээ асаана.
  • №1 Эргүүлдэг тохируулгыг эргүүлж юу хэмжихээ тааруулна.
  • №2 Хэмжих нэгжийн хязгаарыг тохируулна.
  • №3 Шалгагч утасыг зохих хөлөнд хийнэ.
  • №4 Одоо ажиллахад бэлэн

Холбоотой бүтээгдэхүүнүүд

Cart

Сагсанд амжилттай орлоо