Arduino-той ажиллахад бидний хамгийн түрүүнд үзэж, мэдэж байх зүйл бол мэдээж хөгжүүлэлтийн орчин бэлтгэх юм. Хөгжүүлэлтийн орчинг бэлтгэхийн тулд дараах зааврын дагуу ажиллана.
http://arduino.cc/en/main/software холбоосоор орж өөрийн үйлдлийн системд тохирох хувилбарыг татаж авна.
Ямар нэгэн зүйл оролдохгүйгээр next хийн үргэлжилүүлэх юм бол Arduino IDE C:\Program Files\Arduino-д сууна.
Arduino IDE/Tools/Board/Arduino Nano w/ATmega328
Миний хувьд Arduino Nano v.3.0 буюу atmega 328 контроллертойг ашигладаг тул дараах байдлаар сонголтыг хийлээ.
Arduino Board нь програмчилагдахдаа USB serial порт ашигладаг тул сериал портыг сонгож өгнө. Эхлээд Arduino Board-аа USB-р нь компьютерт залган үзэх ба COM5 болон орж ирсэнийг Control Panel/Device manager/Ports -с харж болно.
Хэрвээ USB Serial Port болон таниж орж ирээгүй бол дараах драйверыг татаж суулгана.
https://sparks.gogo.co.nz/ch340.html Өөрийн үйлдлийн системд тохирох хувилбарыг татаж авна уу.
Сериал портыг таниулж сонголтуудаа хийсэн бол програм шарахад бэлэн боллоо.
Сагсанд амжилттай орлоо