Таньд хэрэг болох зүйлс:
№1 Зэс хавтан
№2 Принтер (Заавал лазер притер байна.)
№3 Индүү
№4 Зүлгүүр
№5 Хөрөө
№6 Өрөм 0.8mm
№7 Drill
№8 Шохойтой цаас эсвэл PCB цаас
(PCB цаас elec.mn дээр байгаа)
№9 Хлорын уусмал 100гр (Протон дээр 100гр шилтэй хлорын уусмал зардаг.)
Гэрийн нөхцөлд хэвлэмэл хавтан бэлтгэх талаар энэ хичээлээр заах болно. Энэ аргын хувьд монголд ихээр ашигладаг аргуудын нэг юм. Хэвлэмэл хавтан гэдэг нь хоорондоо цахилгаан холбогч замуудыг агуулсан цахилгаан хэлхээ. Хамгийн энгийн хавтангууд нь зөвхөн нэг талдаа зэс замууд буюу холбогчуудыг агуулсан байдаг. 1. Схем зурах бэлдэх Схем зурахад Proteus 8, Eagle 7.6.0, Altium Desginer, Sprint layout 5.0 гэсэн программуудыг ихээр ашигладаг ба эхлээд зарчимын схем зурах ба зурсаны дараа Layout хавтан дээр хоорондоо хэрхэн холбогдох элементүүд нь хаана байрлуулахаар зурна. 2. Layout хэвлэх Бэлдсэн Layout хэвлэх ба зургийн маштаб 1:1 байх ба хэвлэх принтер маань заавал лазер принтер байна. Бэлэн болсон Layout - оо шохойтой цаас дээрээ хэвлэх. 3. Зэс хавтан цэвэрлэх, Таслах Эхлээд зэс хавтангаа өөрийн хэрэглэх хэмжээнд тааруулан тасдан авна. Зэс хавтан нь гэрэлд мэдрэмтгий учир тусгай лакаар бүрсэн байдаг урд нь ашиглаагүй боловсруултанд ороогүй зэс хавтангууд ийм лакаар бүрхсэн байдаг үүнийг усанд зүлгэж арилгавал сайн зэс хавтангын лакыг арилгасан бол үүнийг нар тасахгүй харанхуй газар хадгалах хэрэгтэй.
4. Layout хавтан дээрээ буулгах
Layout зургаа хавтан дээр байрлуулахдаа зөв буруу харсан эсхээ сайтар шалгах хэрэгтэй Притерээр хэвлэсэн Layout-оо Зэс хавтан дээр наан. Тамга цаасан дээр дараагүй үед буруу харчихсан байдаг бол цаасан дээр дарсны дараа зөв хэлбэртэй ордог шиг бид нарийн наах Layout толь шиг бууна.
5. Индүүдэх
Тааруулан тавьсан Layout- оо сайн дарж индүүдэх ба ингэснээр хор сайн Зэс хавтантай наалдана. (Ширээг шатаахгүйн тулд тусгаарлагч дулаан дамжуулаггуй материал ашиглах)
6. Салгах
Сайтар индүүдсэний дараа Шохойтой цаасаа усанд хийж зөөлөртөл хүлээж салгаж авна.
7. Уусгах
Дэлгэрэнгүй: http://embeddedmn.blogspot.com/2017/03/pcb.html холбоосоор орж харна уу
Сагсанд амжилттай орлоо