Заримдаа хуучин утас хэнд ч хэрэггүй мэт санагддаг ч хуучин утсан давуу талууд байдаг баттерейгаа удаан барих, сүлжээгээ сайн баридаг гэх мэт. Тэгэхээр хуучин утсаа алсын удирдлагатай свитч буюу унтраалга болгон ашиглаж болох боломжтой. Хөдөө орон нутагт болон зарим алслагдмал газар бидэнд одоо ч интернет байхгүй. Гэхдээ сүлжээ байдаг газрууд байдаг. Та гар утасны сүлжээгээр хөдөө байдаг худагаа ч юмуу асааж унтрааж болно.
1. Мэдээж домогт 3310
2. Гагнуурын алх https://elec.mn/category/11/product/95
3. Холбогч утас https://elec.mn/category/9/product/81
4. Arduino Nano эсвэл ямарч хамаагүй микроконтроллер https://elec.mn/category/9/product/337
5. Релей модул https://elec.mn/category/9/product/316
6. Зарим нэг лед гэрэл https://elec.mn/category/9/product/423
7. 16x2 дэлгэц, шаардлагагүй ч байж болно https://elec.mn/category/9/product/58
8. туршилтын хавтан https://elec.mn/category/9/product/74
Утсаа задалсны дараа хавтангын ард талд вибратор мотор харагдах болно. Бүх төрлийн гар утсанд энэхүү вибратор мотор байрлдаг билээ. Бидний хийх алхам маш хялбархан бөгөөд зөвхөн вибраторыг гагнуурын алхаараа салгаж аваад оронд нь 2 утас гагнаж ил гаргах юм. :))
Дээрхи алхамаас гар утаснаас гарж ирсэн 2 утасны нэгийг ардуйно хавтангийн A0 хөлтэй холбоно. нөгөө хөлийг нь GND рүү холбоно. Relay module ийг удирдах хөл бол Pin 4 ба VCC, GND хөлийг ардуйно VCC, GND хөлрүү холбоно. Дэлгэцийн хэсгийг код дээрхитэй адилхан холбож болно эсвэл өөрийн дуртай дэлгэцийг сонгож болно. Мөн дэлгэцгүй ч байж болно :)
Кодын алгоритм нь ерөнхийдөө Аналог оролт дээр өндөр дохио ирэх үед релей татна. утсанд мессеж ирэх болон дуудлага ирэх бүрд релей татна. Кодыг татах линкийг орууллаа
https://cdn.instructables.com/ORIG/F6N/KSMZ/JGMJ8UIS/F6NKSMZJGMJ8UIS.ino
Сагсанд амжилттай орлоо