Компьютер ланд баруун хойно 26 р байр Electronic Parts
Хүргэлтийн үйлчилгээ таны цагийг хэмнэнэ
×
Cityepress Cargo
Таны хайж буй бүтээгдэхүүнүүд манай сайтад байхгүй бол доорх хайлтыг ашиглан taobao-с шууд хайлт хийнэ үү.

Юуны өмнө Thanks for D Tek залуусдаа баярлалаа :)) учир энэ бүтээлийн санааг тэд анх гаргасан гэж бодож байна. Тэгэхээр энэхүү 18650 цэнэглэгч маань хамгийн хямдхан өртөг бүхий цэнэглэгч ч байж магадгүй. Мөн хийхэд хялбархан бөгөөд электроник сонирхогч залуусд цэнэглэгч хэрхэн ажилдаг талаархи мэдлэгт нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. За ингээд хичээлээ 4 алхам болгон оруулхаар шийдлээ   

Алхам 1 Материал

Доорхи зүйлс бидэнд хэрэг болно

1 ширхэг 18650 баттерэй

1 ширхэг 18650 суурь

1 ширхэг  TP4056 цэнэглэгч модуль

Баттертэйг хийхэд хялбар байх үүднээс Баттерэйны суурийг хайчилж өргөн болговол илүү эвтэйхэн. 

Алхам 2 Холболт

Баттерей суурин дээрээ цэнэглэгч модулаа байршуулан баттерэй сууринаас гарсан нэмэх(Улаан) болон хасах(Хар) утсыг цэнэглэгч модулын гаралтанд холбож гагнанав

Алхам 3

Ус орох болон богино холбоо модул дээр үүсэх эрсдэлээс сэргийлэх үүднээс Кембрик буюу тусгаарлагч туузаар цэнэглэгч модулыг ороож баттерей суурин дээр бэхлэнэ. 

Алхам 4

Бэлэн болсон 18650 баттерей цэнэглэгчээ шалгах цаг боллоо. Цэнэглэгч модул маань өөр дээрээ Voltage protection control хэлхээ агуулсан болхоор баттерей бүрэн цэнэглэгдэх үед улаан гэрэл асах болно. :)) 

Cart

Сагсанд амжилттай орлоо