DSO138 сургалтын осциллоскопын зориулалтаар ашиглаж болох багц юм. Дотроо үндсэн осциллоскоп функциудыг агуулсан бөгөөд ашиглахад тун энгийн. DSO138 ийн зүрх нь бол Cortex-M3 ARM (STM32F103C8) процессор юм. Мөн өөр дээрээ 2.4-inch TFT LCD (320 X 240 dotmatrix, 262K) дохиог хархад маш тохиромжтой дэлгэцтэй. Эх код болон бусад заавар дагалдах тул хэрэглэхэд тун энгийн юм.
DSO138 бүх smd элементүүдийг гагнасан бөгөөд микроконтролерыг програмчилсан тул дахин програмчлах шаардлаггүй.
DSO138 нь хагас open-sourced бүтээгдхүүн юм. Энэ нь та өөр зориулалтаар ашиглаж болохоос гадна өөрийн хэрэглээндээ тааруулж сайжруулалт хийх боломжтой юм. DSO138 ийн үзүүлэлтүүд:
Analog bandwidth: 0 - 200KHz
Sampling rate: 1Msps max
Sensitivity: 10mV/Div - 5V/Div
Sensitivity error: < 5%
Vertical resolution: 12-bit
Timebase: 10us/Div - 500s/Div
Record length: 1024 points
Өөр дээрээ 1KHz/3.3V Тест дохионы үүсгүүр
Дохиог барих функц
Тэжээл: 9V DC
Сагсанд амжилттай орлоо